2023.01.19
Хүний эрх
Ё.Баатарбилэг: Цахим орчинд хуурамч хаягийг цэгцлэх асуудлыг хуульд тусгах боломжтой юу?
УИХ-ын /2023,01,19/-ны өдрийн ээлжит чуулганаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
Зөв хууль орж ирж байна. Дэмжиж байна. Цахим орчин дахь хүний эрхийн асуудал олон жил яригдсан, маш их уршигтай асуудал болчхоод байна. Монголчууд биеэ гүтгэдэг, хэл амаар доромжилдог, нууц зөрчсөн мэдээллийг түгээдэг асуудлууд гаарч байна. Үүн дээр ямар ч хариуцлага хүлээлгэдэггүй. Үүнтэй холбогдуулаад цахим орчинд илүүтэй хүүхдийн эрх зөрчигдөж байна. Томчуудын болон гэр бүлийн асуудал, ажилтан албан тушаалтны буруугаас шалтгаалаад гэх зэрэг хүүхдийн эрх ноцтой зөрчигддөг. Үүнийг зохицуулсан зохицуулалт огт байдаггүй шүү дээ.
Монгол Улсын Засгийн газраас хуулийн төслийг өчигдөр өргөн бариад, өнөөдөр яаралтай горимоор оруулж ирж байгаад эмзэглэж байна. Учир нь энэ хуулийн төсөлтэй чинь бид танилцаж амжаагүй байна. Ийм чухал хуулийн төслийг, цаг хугацааны хайчинд оруулж, ийм давчуу байдлаар оруулж ирдэг байдлаа болих хэрэгтэй.
Жилийн өмнө хүний эрхийг хамгаалах тухай хууль батлагдсан. Энэ хуультай концефцийн хувьд хэрхэн уялдаж байгаа юм. Хүний Эрхийн үндэсний комисс болон ажлын хэсэг үүн дээр хариулт өгнө үү?
Цахим орчин дахь хуурамч хаягжилтын асуудлыг цэгцэлж болохгүй байгаа юм уу. Нэг хүн нэг хаягтай гэх байдлаар. Ер нь Монгол Улсын хэмжээнд фэйсбүүк хэрэглэгчдийн тоо хэд байдаг вэ. Энэ хуулийн хүрээнд эдгээр асуудлуудаа хэрхэн яаж цэгцлэх вэ?
Түүний асуултад, ЦХХХЯ-ны сайд Н.Учрал хариулт өглөө.
ШИНЭ МЭДЭЭ
Байнгын хорооны тогтоолыг дэмжин баталлаа
2023.03.21
Алтан төлийн эзэд шагналаа гардлаа
2023.02.22
Амжилтаа ахиулсаар Улсын аварга болжээ
2023.02.20