МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Сум сумандаа тусалъя" хандивын аяныг эхлүүллээ
2023.01.16
Орон нутгийн хөгжил

"Сум сумандаа тусалъя" хандивын аяныг эхлүүллээ

Өнгөрөгч зун, намрын тухайд Ховд аймгийн нийт нутгаар бороо хур багатай байснаас үүдэн бэлчээрийн гарц тааруу мал тарга тэвээр муу авсан.

Энэ байдлаас өвөлтэй золгож цас их орж хүйтний эрч чангаран өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байна. Ниргэсэн хойно нь хашхирдаг биш өвөл, хавар хүндрэх төлөвтэй байгаагаас урьтан малчдадаа туслах аяныг эхлүүлж байна.

Өвөл, Хаврыг өнтэй давъя болзолт уралдааныг малчдынхаа дунд зохион байгуулж малчдаа өвөл, хаврын бэлтгэлээ сайтар хангахыг уриалсан бол энэ удаад, Улаанбаатар, Ховд аймаг дахь сумдын нутгийн зөвлөлөө сум сумандаа туслахыг уриалж байгаа
юм.
  • Бэлэн мөнгө
  • Өвс тэжээл, малын уурагт тэжээл
  • Хоол хүнсний бүтээгдэхүүн
  • Малын орон байр, хашаа хорооны дулаалга
  • Малын нэмнээ, хошуувч зэргийг хандивлах боломжтой.
  • Малчдадаа туслах аяныг эхлүүлж байгаа энэ өдрүүдэд Ховд аймгийн маань бүх сумдад Монгол улсын Засгийн газраас хөнгөлөлттэй өвс, тэжээл олгогдож байгааг дуулгахад таатай байна.

ТАНЫ СЭТГЭЛИЙН ӨГЛӨГ ЖАВАР СӨРСӨН МАЛЧИНД

ШИНЭ МЭДЭЭ