2023.01.12
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
С.Бямбацогт: ТӨК-ийг дагасан хулгайн асуудлыг хэрхэн шийдэх шийдэл байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.12\ нэгдсэн хуралдаанаар Нүүрсний асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-аас зохион байгуулсан. Энэхүү сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Ямар ямар экспорт дээр нүүрсний хулгай байсан бэ. Тээврийн жолооч нар хулгайч нар мөн үү. Сүүлийн үед нүүрстэй холбоотой бүх хүмүүсийг хулгайч мэтээр мэдээлж байна. Миний бодлоор ТӨК болон төртэй холбоотой асуудал дээр энэ хулгайн асуудал гарсан гэж харж байна. Хувийн компанийнхан энэ асуудалд оролцохгүй ээ. Өнөөдрийн байдлаар УИХ гишүүдээс эхлээд бүх л хүмүүс хулгайч боллоо. Өмнө нь Хөгжлийн банкны асуудал дээр бас ингэж харлуулж байсан. Нүүрсний хулгайн асуудал дээр бас ингэж бүгдийн харлуулж болохгүй. Төмөр замын хувьд өртөөчин, жолооч нар хулгайч нар биш.
Харин ард нь вагон тавьж байгаа, эрхийн өгч байгаа эрх мэдэлтнүүд л байгаа. С ангилалтай холбоотой асуудал дээр асуудал байсан шийдэгдэж байна. Бас бөмбөлөгтэй холбоотой асуудал шийдэгдэнэ. Одоо тээвэрлэлттэй холбоотой асуудлыг шийдэхээр ажиллаж байна, шийдэгдэнэ. ТӨК-ийг дагасан хулгайн асуудлыг хэрхэн шийдэх шийдэл байна. Энэ талаар юу яригдсан бэ.
Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Чинзориг хариуллаа.