МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Зөвлөлдөх санал асуулгыг явуулахдаа эмэгтэйчүүд болон малчдын төлөөллийг оролцуулна
2023.01.05
Улстөр

Зөвлөлдөх санал асуулгыг явуулахдаа эмэгтэйчүүд болон малчдын төлөөллийг оролцуулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.05\ нэгдсэн хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байнгын хороонд буцаалаа. 

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав. 

Монгол Улсын Үндсэн хууль, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу ард иргэдийн төлөөлөлтэй зөвлөлдөж, гарц, шийдэл олох шаардлагын хүрээнд уг тогтоолын төслийг боловсруулсан болохыг Байнгын хорооны дарга танилцуулгын эхэнд дурдлаа. Тэрбээр нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, тэдгээрийн эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдийн төлөөлөлтэй зөвлөлдөх санал асуулгыг “Зөвлөлдөж шийдье” сэдвээр зохион байгуулахаар уг төсөлд тусгасан байна. 

Мөн зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд шаардлагатай төсөв, хөрөнгийг шийдвэрлэж, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт, Зөвлөлдөх зөвлөл байгуулах, зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулж, ажлын төлөвлөгөө батлах, зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газарт тус тус үүрэг болгохоор тусгасжээ.

ШИНЭ МЭДЭЭ