2022.12.23
Хууль, эрх зүй
С.Одонтуяа: Чанаргүй хууль маш их батлагдаж байна
УИХ-ын чуулганы /2022,12,23/-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Чанар гүй хууль маш их батлагдаж байна
Засгийн газраас оруулж ирж байгаа хуулиа ач холбогдлоор нь эрэмбэлж чадаж байна уу. 2014-2015 онд Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хууль гэж маш чухал хууль яригдаж байсан. 2016 оны сонгуулийн дараа таг гацаад 9 жил боллоо. Ийм чухал хууль батлагдахгүй байгаа учир хулгай гараад байгаа юм. Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогыг миний хувьд ажлын хэсгийн ахлаад батлуулж байсан. Үүн дээр Эрдэнэт гэх мэт гол газруудын талаарх хувьцаа гэх зэрэг чухал зүйлийг оруулсан. Үүнийг Засгийн газраас хардаг уу. Мөн чанаргүй хууль маш их орж ирж байна. Байнгын хорооны дарга нарт ийм хууль орж ирвэл буцааж бай гэж хэлдэг. 80 санал хураалт гэдэг чинь юу гэсэн үг вэ.
Шинэчилсэн найруулга шиг юм орж ирнэ, эрээн мяраан болтол засахаар хуулийн гол агуулга алдагдана. УИХ-д оруулж ирсэн хуулийг эхлээд мэргэжлийн хүмүүс зөвлөмж өгдөг ийм асуудал байна уу, орж ирсэн хуулиа шуураад л батлаад байна. Энэ парламентад олон янзын туршлагатай гишүүд бий. Миний хувьд Хүүхдийн тухай хуулийн ажлын хэсгээр ажиллаж байхдаа 2-3 жил 20 мянган санал аваад ажиллаж байсан. Итгэл төгсөөр шуурч хууль баталж болохгүй. Чанаргүй хуулийг яаж зогсоох вэ. Жишээ нь Төсвийн тогтвортой байдлын хууль 13 удаа өөрчлөгдсөн байна.
Түүнийй асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.