2022.12.22
Улстөр
С.Чинзориг: Зөвлөлдөх санал асуулгыг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулах вэ?
УИХ-ын чуулганы /2022,12,22/-ны өдрийн хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Иргэдтэй зөвлөлдөж нийгэмд тулгарч байгаа асуудлын шийдлийг ярилцах нь зөв. 2021.12.21-ны өдөр Нүүрсний сонсгол зохион байгууллаа. Иргэдийн хувьд хулгайтай холбоотой асуудлыг яаж шийдэх гэж байна, хариуцлага хэрхэн тооцох вэ. Мөн өдрөөс өдөрт доройтож байгаа иргэдийн асуудлыг хэрхэн шийдэх гэж байна гэж асууж байна. Бас ТӨК-тайхолбоотой дарга нарын хулгайн асуудлыг хэрхэн шийдэх гэж байгаа талаар лавлаж байна. Хэрхэн нээлттэй, ил тод болох талаар тодруулаад байна. Зөвлөлдөх санал асуулгыг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явуулах гэж байна. Төлөөллөө яаж сонгох вэ. Салбар бүрийн төлөөлөл орж чадах уу. Иргэдэд яаж мэдээллээр хангах вэ? Зөвлөлдөх санал асуулгыг явуулахдаа бэлтгэл сайн хангаарай.
Түүний асуултад УИХ-ын гишүүн ТББХ-ны дарга Ж.Мөнхбат хариуллаа
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.07.06
Дархлаажуулалтын товлолд шинээр вакцин нэмнэ
2023.07.05
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.06.29