МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол тээвэрчид, монголынхоо тээврийн компаниудын эрх ашгийг хамгийн түрүүнд хамгаалах ёстой
2022.12.21
Зам, Тээвэр

Монгол тээвэрчид, монголынхоо тээврийн компаниудын эрх ашгийг хамгийн түрүүнд хамгаалах ёстой

Ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс С зөвшөөрлийг Эрдэнэс Тавантолгой, Энэржи ресурс, орон нутгийн өмчит Тавантолгой ХК өөрсдөө мэдэж хуваарилах зохицуулалттай болсон.

Гэтэл уурхайнууд нүүрс тээврийн тендер зохион байгуулж С зөвшөөрөл олгох үйл ажиллагаандаа тээврийн хөлсний доод үнийг тодорхой зааж өгөөгүйгээр зогсохгүй зөвхөн 20-иос дээш тээврийн хэрэгсэлтэй компаниудыг сонгож гэрээ байгуулах шалгуур тавьж байгаа нь зүйд нийцэхгүй байна.

Үүнээс болж гадны хөрөнгө оруулалттай тээврийн компаниуд хямд үнэ санал болгон Монгол компаниудыг нүүрс тээврээс шахаж гаргах ноцтой эрсдэл үүсч байна. ЗТХ-ийн сайдын хувьд анхнаасаа тээвэрчдийнхээ эрх ашгийн талд зогсож, тээврийн жишиг үнийг нэмэгдүүлэх бодлого барьж ирснээ дахин сануулья.

Одоо ч би энэ байр суурин дээрээ хатуу зогсож байгаа гэдгээ мэдэгдэж байна. Тавантолгойгоос нүүрс тээвэр хийж байгаа 20 мянган жолооч тээвэрчдийн цалин орлого, ахуй амьдралтай холбоотой энэ асуудлыг хэн нэгний дур зорго, үзэгний үзүүр, үзэмжээр шийдэж огт болохгүй.

ШИНЭ МЭДЭЭ