2022.12.19
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи
Төрийн аудитын байгууллагын мэдээллийн технологийн шинэчлэлт, цаашдын чиг хандлагын мэдээлэл сонслоо
Үндэсний аудитын газрын холбогдох удирдлага, албан тушаалтнуудтай уулзаж Төрийн аудитын байгууллагын мэдээллийн технологийн шинэчлэлт, цаашдын чиг хандлагын мэдээлэл сонслоо.
Тус байгууллага нь санхүүгийн тайлангийн аудитын систем, шалгагч этгээдийн бүртгэлийн систем, сонгуулийн хандивын зардалд хяналт тавих систем, “Нээлттэй аудит” портал сайт зэргийг хөгжүүлэн ажиллаж байна.
Тус уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Саранчимэг нар оролцлоо.
Уулзалтын үеэр:
- Харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит хийх хүний нөөцийн талаар;
- Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн үр дүн, хэрэгжилтийн талаарх аудитын дүгнэлт;
- Мэдээллийн технологийн чиглэлээр гадаад орны туршлага судлах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр үр дүн муутай, үргүй зардал их гаргаж байгаа асуудлыг анхааралдаа авч мэдээллийн технологийн аудитыг хийхэд онцгой анхаарах зэрэг асуудлаар ярилцлаа.
- Үндэсний аудитын газраас “Цахим эрүүл мэнд” төслийн хэрэгжилт хангалтгүй, төслийн нэгж нь татан буугдсан талаар мэдээллийг уулзалтад оролцсон гишүүдэд өглөө.
- Тус төсөл хэрэгжсэнээр Монгол хүн бүр эрүүл мэндийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэж, эрүүл мэндийн цахим шилжилт бүрэн утгаараа хийгдэх нөхцөл бүрдэх байсан учиртай. Төслийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаарх мэдээллийг ирэх 7 хоногт байнгын хорооны хуралдаанаар дэлгэрэнгүй сонсохоор тогтлоо.