2022.12.19
Зам, Тээвэр
Эрээн өртөөнд анх удаа 17 галт тэрэг хүлээлгэн өгч түүхэн дээд амжилт тогтоолоо
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх замаар эдийн засгаа эрчимтэй тэлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа.
Сайдын ажлаа аваад хамгийн түрүүнд Улаанбаатар төмөр зам ХНН-т ажиллаж, галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх үүрэг өгч, Хятадын талд хүсэлт тавьсан.
Үүний үр дүнд Замын-Үүд өртөөний өргөн царигаар Эрээн өртөөнд анх удаа 17 галт тэрэг нийт 774 вагон буюу 64.337 тонн ачаа хүлээлгэн өгсөн нь түүхэн дээд амжилт боллоо.
Галт тэрэг солилцоог цаашдаа 20 хүртэл нэмэгдүүлэх бодлого барина. Замын-Үүд өртөөнөөс Эрээн өртөөнд анх удаа 17 галт тэрэг хүлээлгэн өгсөн явдал нь цаашдаа галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх техникийн боломж бүрдсэнийг харуулсан үйл явдал болсныг дуулгахад таатай байна.