Агаарын тээврийн либералчлалд шинэ түрлэг нэмлээ
2022.12.19
Зам, Тээвэр

Агаарын тээврийн либералчлалд шинэ түрлэг нэмлээ

Монгол-Туркийн Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлцээр Турк Улсын Истанбул хотноо боллоо.

Хэлэлцээрийн үр дүнд:

Монгол болон Туркийн агаарын тээвэрлэгч нар Улаанбаатар-Истанбул чиглэлд тус бүр ДОЛОО ХОНОГТ 7 УДАА, Анкара болон Анталья чиглэлд ДОЛОО ХОНОГТ ТУС БҮР 5 УДАА нисэхээр боллоо.
Мөн "МИАТ" ТӨХК компани Туркиш эйрлайнс компанитай CODE-SHARE буюу АЯЛЛЫН ДУГААР ХУВААЖ ЭЗЭМШИХ ГЭРЭЭ байгууллаа.

Туркиш эйрлайнстай код-шейр гэрээ хийснээр дараах хотуудад аялалын дугаар хамтран эзэмшинэ:

Амстердам, Барселона, Брюссель, Ром, Франкфурт, Вашингтон, Чикаго, Вена, Варшав, Цюрих. АНУ-тай Опен скай хэлэлцээр зурагдсаны дараа тэндхийн 5 хот нэмэгдэнэ.

Мөн эдгээр хотууд руу карго ачаанд ч код-шейр хэрэгжинэ. Туркиш эйрлайнсын хувьд МИАТ-ын Азийн чиглэлд аялалын дугаар эзэмшинэ.
Ингэснээр ХАРИЛЦАН ТИЙЗ БОРЛУУЛАХ эрхтэй болсноос гадна, Монгол Улсын иргэд Истанбулаар дамжин АНУ, Европ, Ойрхи Дорнодын 10 хот руу ХАМГИЙН ХЯМД ҮНЭЭР НИСЭХ бодит боломж бүрдлээ.

Агаарын тээврийн шинэ сэргэлт-ая тухтай, хүртээмжтэй нислэг-хямд тийз

ШИНЭ МЭДЭЭ