2022.12.19
Зам, Тээвэр
100 хоногт хийсэн ажлын товчоос...
Иргэд олон нийт надаас ингэж асуух нь зүй ёсны хэрэг, асуугаагүй ч тайлагнах нь миний үүрэг гэж бодож байна. ЗТХ-ийн Сайдын ажлаа хүлээж авснаас хойш 100 хоногт хийсэн ажлынхаа товчийг та бүхэндээ тайлагная.
- Улаанбаатар-Дархан чиглэлийн замын 1 урсгал 2 эгнээг дуусгаж хөдөлгөөн нээлээ
- АН-4 буюу Орос-Хятад, Ази-Европтой холбогдох авто замын 2 дахь коридор болох Баруун босоо тэнхлэгийн 745 км зам бүрэн ашиглалтад орлоо
- Улсын хэмжээнд шинээр 483 км авто зам, 500 метр гүүр ашиглалтад хүлээн авлаа
- Зам тээврийн салбарын хэмжээнд 64 үйлчилгээг цахимжуулж, e-Mongolia цахим үйлчилгээний портал дээр 24 үйлчилгээг байршууллаа.
- Жолооч тээвэрчдийнхээ зовлон жаргалыг ойлгож, эрх ашгийг нь хамгаалахад эн тэргүүнд анхаарч тодорхой шийдлүүд гарган ажиллаж байна.
- Мэргэшсэн жолоочийн үнэмлэх сунгалтын шалгалтыг цахимаар авдаг болгов
- Экспортын ачаа тээвэр хийдэг тээврийн хэрэгслийн оношилгоог газар дээр нь хийдэг болгож хэвшүүлэв
- ХБНГУ-тай хийх Авто тээврийн хэлэлцээрийн төслийг ЗГ-аар дэмжүүлж монголын тээвэрчид Европ руу тээвэр хийх боломжийг өргөтгөв.
- Улаанбаатар хот тойрсон 6 төлбөр авах цэгийг цахимжуулснаар товчоод дээр үүсдэг байсан түгжрэлийг арилгаж, иргэдэд төвөг чирэгдэлгүй болголоо
- Чингэлгийн бөөгнөрлөөс болж иргэд ААН-ийн ачаа бараа хэдэн сараар Тяньжин, Эрээн, Замын Үүдэд гацдаг түгжрэлийг арилгав
- Галт тэрэгний солилцоо хоногт дунджаар 10 байсныг 14-өөс 16 болгон нэмэгдүүлж, УБТЗ түүхэндээ анх удаа өдөрт 17 цуваа Эрээн өртөөнд хүлээлгэн өгөв
- Төмөр замын ачаа тээврийн захиалгыг цахим системд шилжүүлж аль болох хүний хамаарал, хүнд суртал, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгахаар ажиллаж байна.
- Инфляцид нөлөөлдөггүй экспортын ачааны тарифыг 15-аас 20 хувь нэмэгдүүлсэнээр УБТЗ-ын алдагдлыг арилгаж, 16000 ажилтны нийгмийн хамгааллыг сайжруулах, зорчигч тээврийн үйлчилгээг чанаржуулах боломж бүрдүүлэв
- Тавантолгой Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн нийт 876.4 км төмөр замууд баригдлаа.
- УБТЗ-ыг хос төмөр зам болгох ажлын хүрээнд эхний ээлжинд 280 км хос төмөр зам барих асуудлыг шийдвэрлэв
- Үндэсний агаарын тээвэрлэгчдэд 30 чиглэлд нислэг үйлдэх томилгоо шинээр олгож монголчууддаа хамгийн олон чиглэлд хамгийн ая тухтай нисэх боломжийг бүрдүүллээ. Ингэхдээ томилгоог дээрээс шийдэх биш үндэсний агаарын тээвэрлэгчдийнхээ тэгш боломж, шударга өрсөлдөөн, харилцан ойлголцлыг хангаж нээлттэй, ил тод байдлаар хангалаа.
Тухайлбал:
- МИАТ компанид Новосибирскийн чиглэлд зорчигч тээврийн,
- Улаанбаатар-Хонконг, Улаанбаатар Бээжин, Тяньжин, Шанхай, Гуанжоу, Хөххот, Чендү, Эрээн,Улаанбаатар-Истанбул, Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Бишкек, Улаанбаатар-Нурсултан, Улаанбаатар-Алматы чиглэлд ачаа тээврийн;
- ”Изинис Эйрвэйз” компанид Ченду, Саньяа, Сөүл, Хонконг, Истанбул, Лондон, Москва чиглэлд ачаа тээврийн;
- ”Монголиан Эйрвэйз Карго компанид Берлин, Москва, Екатеринбург, Сингапур, Шанхай, Үрэмч чиглэлд нислэг үйлдэх томилгоо тус тус олголоо.
- Монгол Улс шинээр 6 агаарын хөлөг хүлээн авч нийт 51 агаарын хөлөгтэй боллоо.
- МИАТ ачаа тээврийн зориулалттай В757-200F агаарын хөлөг, ИЗИНИС А330-200 маягийн агаарын хөлөг Монгол Улсад оруулж ирснээр олон улсын транзит ачаа тээврийн бизнесийг хөгжүүлж, карго ачааны тээвэрлэлтийн тоо хэмжээ өсөж, үнэ буурах нөхцөл бүрдлээ.
- Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг АНУ-тай эцэслэн тохиролцож, 2023 ондоо багтан АНУ уруу шууд нислэгтэй болох боломжтой боллоо.
- Орон нутгийн нислэгийн чиглэлийг олон болгож үнийг бууруулах хүрээнд орон нутгийн агаарын тээврийг НӨАТ-өөс чөлөөлөх, онгоцны түлшийг Сингапурын биржийн ханшаар авах, навигацийн орлогоос татаас өгөх шийдэл хэрэгжүүлж алслагдсан 9 аймгийн чиглэлд хямд, хүртээмжтэй, олон нислэг үйлдэх, МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ ирэх гадны жуулчдад тав тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
- Монгол болон Туркийн агаарын тээвэрлэгч нар Улаанбаатар-Истанбул чиглэлд тус бүр ДОЛОО ХОНОГТ 7 УДАА, Анкара болон Анталья чиглэлд ДОЛОО ХОНОГТ ТУС БҮР 5 УДАА нисэх, МИАТ" ТӨХК компани Туркиш эйрлайнс компанитай CODE-SHARE буюу АЯЛЛЫН ДУГААР ХУВААЖ ЭЗЭМШИХ ГЭРЭЭ байгуулснаар Амстердам, Барселона, Брюссель, Ром, Франкфурт, Вашингтон, Чикаго, Вена, Варшав, Цюрих хот руу манай иргэд хямд тийзээр зорчих боломж бүрдлээ.