МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.12.16

С.Чинзориг: Хуулийн төслийн заалтуудыг эргэж харах шаардлагатай байна

УИХ-ын /2022.12.16/-ны өдрийн ээлжит чуулганаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Энэ 40.3 дахь найруулга яагаад ингэж орж ирсэн юм бол. Төсвийн тухай хуулиар төсөвт болон төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны орлогоор орсон орлого нь дараа жилийнхээ төсөвт тусаад хуваарилагдаад явдаг. Үүнийг заавал дараа жилийн төсөвт санхүүжүүлнэ гэж зайлшгүй оруулах шаардлага байгаа юм уу. Угтаа энэ чинь улсын төсвийн орлого болоод ороод ирнэ шүү дээ.

41.1 дэх заалтад төрийн байгууллага гээд тодорхойлчихсон байна. Энэ чинь агентлаг шүү дээ. Агентлаг чинь одоогийн хуулийн хэвшмэл хэллэг, нэр томьёогоороо төрийн захиргааны байгууллага гэж явдаг. Ажлын хэсэг үүнийг анхаарсан уу.

ШИНЭ МЭДЭЭ