2022.12.15
Хууль, эрх зүй
С.Чинзориг: Авлига, албан тушаалын гэмт хэрэгт торгох, зорчих эрхийг хязгаарлах ял байх шаардлагатай юу
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.15/ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Авлига, албан тушаалын хэрэг дээр торгох, зорчих эрх хязгаарлах ял байх нь хэр оновчтой вэ? Ерөнхий сайдын мэдээллээс уг хэрэг дээр хариуцлага нь нилээн чангарч байгаа юм байна гэж ойлгосон.
Бүх л хулгай луйвар чинь, төрийн болон төрийн өмчийн оролцоотой ААНБ болон тэдгээрийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудтай холбоотой асуудлууд гараад байна. Торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял орж ирж байгаа юм байна. Үүнийг хэрхэн харж оруулж ирсэн талаараа мэдээлэл өгнө үү.
Хахууль авах. Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд гээд ороод ирэхээр чинь, нийтдээ ААНБ-д иргэддээ хамааруулаад ялын бодлогыг чангатгачихсан юм биш биз. Авлига, албан тушаалын хэрэг дээр хариуцлагыг хөнгөрүүлэх түүнээс чөлөөлөх юм байхгүй гэж ойлгож байсан. Тэгсэн хариуцлагыг хөнгөрүүлэх, хариуцлагаас чөлөөлөх гээд ороод ирж...
Хохирлоо нөхөн төлсөн бол ч яахав, хохирлоо нөхөн төлөх өө илэрхийлсэн гэдэг чинь арай дэндүү байна. Хэзээ төлнө гэж хариуцлагыг чөлөөлж, хөнгөлөх юм. Албан тушаал, авлигын хэрэг дээр оноогдох ялын бодлогын интерваль хэт хол, зарим нэгд нь хэт хатуу ял, заримд нь хэт хөнгөн ял олгох боломж үйлдэгдэх юм биш үү. Зарим хорих ял чинь 2-8 жил, зарим нь 12-20 жил гэх. Тэгэхээр шүүгчийн үзэмжээр 2-20 жилийн ял өгч болно. Үүн дээр хариулт өгнө үү?
Түүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.07.06
Дархлаажуулалтын товлолд шинээр вакцин нэмнэ
2023.07.05
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.06.29