С.Бямбацогт: Бүү эндүүр. Би тэр "нүүрсний хулгайч" чинь биш!
2022.12.14
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

С.Бямбацогт: Бүү эндүүр. Би тэр "нүүрсний хулгайч" чинь биш!

Хэрвээ миний бие нүүрсний хулгайтай холбогдсон бол ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдчихье. Нүүрсний хулгайн асуудлыг энэ оны 06 дугаар сард, хамгийн анх сөхөж тавьснаараа их олон хулгайчийн зэвүү дургүйг хүргэж байгаа бололтой.

Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр мөнгөний хүүхэлдэйнүүдээрээ зохион байгуулалттай гүтгэлэг тарааж, элдэв эвлүүлэг хийж алиатаж өгч байна.

Ингэж эрээгүй гүтгэж байгаа хэвлэл сайтууд, нүүрээ ил далд нуусан хударгагүй этгээдүүдийг бүгдийг нь хуулийн байгууллагад өгч шалгуулж нэр төрөө цэвэрлэх болно. Энэ бүх гүтгэлэг нууцад байсан төмөр замын гэрээнүүдийг ил болгосны, хийдэл булхай болгоныг нь илчлэх боломжийг олон нийтэд олгосны хариу дайралт биз. Ингэлээ гээд би мохохгүй.

Ингэх тусам харин ч нүүрсний хулгайтай холбоотой асуудлуудыг улам сайн ухаж төнхөн, гэм буруутай этгээдүүдэд хуулийн гэсгээл цээрлэлийг нь үзүүлэхийн төлөө зүтгэх болно.
НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ нарын, тэдний гар хөл болж буй этгээдүүдийн нүгэл нь нүдээрээ гарах цаг нэгэнт ирчихсэн гэдгийг сануулчихья‼️

ШИНЭ МЭДЭЭ