2022.12.13
Зам, Тээвэр
"Тавантолгой төмөр зам” ХХК-д онцгой дэглэм тогтоож Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томиллоо
Монгол Улсын Засгийн газраас ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ, БОГДХАН ТӨМӨР ЗАМ-ын гэрээг нууцаас гаргаж олон нийтэд ил болгосон.
Тэгвэл өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар НҮҮРСНИЙ ХУЛГАЙ-тай тэмцэх ажлын хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилсон шийдвэр гаргалаа. /2022-12-12/
Ингэснээр:
- “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч байна.
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛД ЗАРЦУУЛСАН ХӨРӨНГӨД ХӨНДЛӨНГИЙН АУДИТ хийлгэнэ.
- Хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй, компанийн эрх ашигт нийцээгүй аливаа гэрээ хэлцэл, үйл ажиллагааг ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЭН шалгуулна.
- БОГДХАН ТӨМӨР ЗАМ ТӨСӨЛ болон “ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ийн хөрөнгө оруулалт, бизнес төлөвлөгөөнд заасан зорилт, арга хэмжээний хэрэгжилт, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНД САНХҮҮГИЙН ИЖ БҮРЭН ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ хийнэ.
- Мөн Засгийн газрын Онцгой Бүрэн эрхт төлөөлөгчид Гашуунсухайт Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг ирэх оны эхний улиралд багтаан дуусгаж бэлэн болгох
- Төмөр замын тээврийг эрчимжүүлэхэд нэн шаардлагатай хөдлөх бүрэлдэхүүн, вагон зүтгүүрийн асуудлыг ойрын үед шийдвэрлэх
- Асуудлыг шалгаж магадлатал Богдхан төмөр зам төслийн ажлыг түр зогсоох асуудалд анхаарч ажиллах ёстойг хэллээ.
Үндэслэлгүйгээр өртөг нэмэгдүүлж, өр үүсгэсэн асуудлыг үндсээр нь мухарлах их ажил урд хүлээгдэж байна.