С.Бямбацогт: Ээдрээтэй энэ цагт төр, засгаа хүрээлэн дэмжээрэй
2022.12.12
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

С.Бямбацогт: Ээдрээтэй энэ цагт төр, засгаа хүрээлэн дэмжээрэй

Олон жил бугшсан, он дамжин хил дамнасан нүүрсний хулгайг ард түмэн эгдүүцэн эсэргүүцэж байна.

Тэд нүүрсний хулгайд шүгэл үлээсэн Засгийн газрыг хурдтай, хүчтэй, шуурхай ажиллахыг сануулж шаардан ташуур өгч байна.

Харин энэ бүхний хажуугаар иргэдийн итгэл үнэмшил, хүсэл зоригоороо нэгдэн нийлж, эрүүл ухаанаар үзэл бодлоо илэрхийлэн тэмцэж буй жагсаал цуглааныг хулгайгаа нуух далим, булхайгаа хаацайлах боломж болгон ашиглах гэсэн адын хүсэлтэй НҮҮРСНИЙ МАФИ Засгийн газрыг огцруулах золбин үг шидэлж, зохион байгуулалттай турхирч байна.

Энэ ЗАСГИЙН ГАЗАР:

  • Шинэ сэргэлтийн бодлого амжилттай хэрэгжиж, хөгжлийн судас болсон Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян Ханги чиглэлийн төмөр замууд ашиглалтад орж, экспортын 2 дахь, бас 3 дахь гарцаа бий болголоо.
  • Эрчим хүчний тусгаар тогтнолын нэгэн баталгаа болсон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц тойрсон асуудлыг гацаанаас гаргаж, гараанаас хөдөлгөлөө.
  • Эрдэнэтийн 49 хувийг төрдөө авчирлаа.
  • Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хууль бус хувьчлалын эсрэг тууштай тэмцэж, хуудуутай луйврыг таслан зогсоолоо.
  • Дубайн гэрээг цуцалж, Оюу Толгойн 2.4 тэрбум ам.долларын өрийг ТЭГЛҮҮЛЛЭЭ. Гүний уурхайн ажлыг ирэх онд гүйцээн ашиглалтад оруулахаар боллоо.
  • Чингис бондын өрийг бүрэн төлж барагдууллаа.
  • Олон жил бугшсан нүүрсний хулгайг таслан зогсоож, гэмт этгээдүүдийг илрүүлэн хариуцлага тооцохоор Засгийн газар өнгөрсөн хавар эхлүүлсэн тэмцлээ эрчимжүүллээ.
  • Нүүрсний экспортыг ил тод болгосноор экспорт 2 дахин нэмэгдлээ.
  • “Эрдэнэс Тавантолгой”-н 603 сая ам.долларын өрийг ердөө сарын хугацаанд 418 сая ам.доллар болгон буурууллаа.
  • Галт тэрэгний солилцоог нэмэгдүүлж, импортын ачааны гацааг гаргаж, чингэлгийн бөөгнөрлийг арилгаж чадлаа.
  • Алдагдсан боломжийн өртөгийг авлигач хулгайчдаас нэхэж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хамаарах нууцын зэрэглэлд байсан 9 гэрээг ил болголоо.

Засгийн газар нүүрсний хулгайн асуудлаар анх шүгэл үлээсэн.

Байгалийн баялгийн үр өгөөж нийт ард түмэнд хүртээлгүй явж ирсэн алдааг засаж, нүүрсний хулгайн мафи төрийн эргэлт хийхийг санаархах болтлоо хөлжсөн гажуудлыг таслан зогсоохын төлөө өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тэмцэж байна.

Энэ тэмцэлд дэгээ тавихыг хүсэгчдийн адын хүслийг хэрхэвч биелүүлж болохгүй. Энэ Засгийн газар огцорвол ард түмний итгэл үнэмшил, хүсэл зоригийн сүүлчийн бамбар болсон шударга ёс хамт огцорно.

Тийм болохоор та бид Засгийн газраа хүрээлэн дэмжих ёстой.

Хойд хөрш дайн дажинтай, урд хөрш цар тахлын хорио гацаатай энэ амаргүй үед зовлон тоочиж зүгээр суулгүй харин арга шийдэл олж, аливаа бусармаг явдалтай зоригтой тэмцэж зүтгэж ажиллаж байгаа Засгийн газраа тулж түших ёстой. Тэгж чадвал эдийн засаг , иргэдийн амьдрал, хууль шударга ёсны засаглалд УРИН ЦАГ АЙСУЙ.

Ирж яваа цагийн дууг шүгэл үлээн сануулсан Засгийн газраа дэмжиж, илтэд өсөрхөн шүлсээ үсэргэж, хулгайн мөнгөөр тургих нүүрсний хулгайчидын эсрэг ХҮЧЭЭ НЭГТГЭЕ.

Нууцад оруулан байж нууж хийсэн хулгайн гэрээнүүд одоо ил болсон. Та бүхэн доор байршуулсан линкээр орж нүүрсний хулгайчид, төмөр замын тонуулчид чухам ямар гэрээнүүд хийсэн болоод нууж хаагаад байсантай нээлттэй танилцаарай.

Төрийн нууцаар халхалж хийсэн энэ гэрээнүүдийн НО-той үг үсэг бүрийг хамтдаа шүүрдэж, буруутай этгээдүүдэд бултах боломж олголгүй хатуу хариуцлага нэхэцгээе.

гэрээний линк

ШИНЭ МЭДЭЭ