2022.12.05
Зам, Тээвэр

Монголиан эйрвэйз компани зорчигч тээврийн хоёр агаарын хөлгөөр үйлчилгээгээ өргөжүүллээ

Монгол Улсын Засгийн газрын "ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО"-д туссан Агаарын тээврийг либералчлах бодлого бодит ажил хэрэг болж байна.

Одоогоос яг хоёр сарын өмнө агаарын тээвэрлэгч нартайгаа уулзахдаа бүгдэд нь тэгш боломж олгоно хэмээн амласан. Энэ үеэр авиакомпаниуд маань томилгоо өгчихвөл онгоц оруулж ирнэ гэдгээ хариу амласан.

Энэ амлалтдаа хүрч Монголиан эйрвэйз компани зорчигч тээврийн AIRBUS А330-200, AIRBUS A320-200 маягийн 2 агаарын хөлөг оруулж ирж үйлчилгээгээ өргөжүүлж байгаад баярлалаа тэгш болж, шударга өрсөлдөөн, бодлогын дэмжлэг ийнхүү үр дүнгээ өгч байна.

Монголиан эйрвэйз компани Берлин, Москва, Екатеринбург, Сингапур, Үрэмч, Шанхай зэрэг Ази, Европын агаарын тээврийн зангилаа хотууд руу нислэг үйлдэх сайхан боломж нээгдлээ.

ШИНЭ МЭДЭЭ