"Шинэ өглөө" уулзалт боллоо
2022.12.02
Орон нутгийн хөгжил

"Шинэ өглөө" уулзалт боллоо

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачлан эхлүүлсэн “Шинэ өглөө” хоёр дахь удаагийн уулзалт боллоо.

Энэ удаа Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн хамт олонтой уулзлаа.

“Шинэ өглөө” уулзалтын эхэнд Удирдлагын академийн Төрийн иноваци хөгжлийн албаны дарга, сургагч багш П.Бямбасүрэн “Харилцаан дахь бидний ялгаа” сэдвээр сургалт, лекц орлоо. Энэхүү сургалтаар хүмүүсийн харилцаанаас тухайн хүнийг дүгнэж, тодорхойлох сонирхолтой аргыг танилцуулсан. Мөн хөгжлийн бэрхшээл гэх ойлголтын талаар яриа өрнүүлсэн юм.

Баянзүрх дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх “Хөгжлийн зураглал” 2030 бодлогын бичиг баримт боловсруулсан. Энэхүү бичиг баримтын талаар ИТХ-ын дарга А.Баяр танилцууллаа.

“Хөгжлийн зураглал 2030” бодлогын бичиг баримтад “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан жишиг хороог бий болгоно” хэмээн төлөвлөсөн байна.

Тухайлбал, 2020 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 13.6 хувь байсан бол 2030 онд 20 хувьд хүргэж, ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэх аж. Энэхүү ажлын эхлэл болгож 7, 16 дугаар хороог хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан жишиг хороо болгон хөгжүүлэхээр төлөвлөлт хийж байгааг энэ үеэр дурдсан юм.

Уулзалтын төгсгөлд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр уулзалтад оролцсон иргэдэд талархал илэрхийлж “Хөгжлийн зураглал 2030” номын дээжээс гардууллаа.

ШИНЭ МЭДЭЭ