2022.12.02

С.Бямбацогт: Хуулиудын давхардал хийдлийг арилгах зорилготойгоор хуулийн төслийг боловсруулсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.02\ нэгдсэн хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэлэлцэж байна

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

 УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Зөвшөөрлийн тухай хуулийг батлах гэж их ажил болсон. 2011 онд аж ахуйн үйл ажиллагааны зөвшөөрлийн тухай хууль гэж батлагдсан. Хэрэгжиж эхэлсэн цагаасаа хойш үндсэндээ гарын үсгээ үнэлж, төрийн албан тушаалтнууд шан харамж, авлига авдаг эх үүсвэр нь болсон. Үүнийг шийдэх гэж олон жил ярьсан. 2016 оноос хойш Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан, 2019 онд хууль өргөн барьсан, 2019 онд өргөн барьсан хуулийг хэлэлцэж 2022 онд баталсан.

2022 онд батлахдаа зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэх, зөвшөөрлийн тухай хуульд бусад хуулиудыг нийцүүлэх, хүнд суртал, авлига авдаг асуудлаас төрийн албан хаагчдыг салгах. Энэ хуулийг хэрэгжүүлэхдээ зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлж бусад хууль тогтоомжыг өөрчлөөрэй. Хуулиудын давхардал хийдлийг зөрчилгүй болгоорой гэдэг үүргийг УИХ-аас Засгийн газарт өгсөн.

Энэ хуулийг баталж байж 20232-01-01-ээс хэрэгжиж эхлэх юм. 1400 тусгай зөвшөөрөл чинь 1360 орчим болж цөөрөх юм. Зөвшөөрлийг давсан хахууль явдал цэгцэрнэ. Хэрэв энэ хуулийг дэмжихгүй бол хээл хахуул авдаг байдал чинь хэвээр үлдэнэ. Гишүүд бас энэ талаас нь хараачээ. Зөвшөөрлийн хуулийг хэрэгжүүлэхийн тулд энэ хуулийн төслийг дэмжиж өгөхийг хүсэж байна.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ