МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Зүүнбаян-Ханги" чиглэлийн 226.9 км төмөр зам нээлтээ хийж “хөгжлийн судас лугшиж” эхэллээ
2022.11.28
Зам, Тээвэр

"Зүүнбаян-Ханги" чиглэлийн 226.9 км төмөр зам нээлтээ хийж “хөгжлийн судас лугшиж” эхэллээ

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг томоохон төсөл, “Боомтын сэргэлт”-ийн бодит бүтээн байгуулалт болсон энэ төмөр замыг Монголчууд ердөө 8 сарын хугацаанд өөрсдийн хүчээр барьж байгуулж чадлаа.

Хоёрхон улирлын дотор дотоодын 120 гаруй ААН, 600 гаруй инженер техникийн ажилтан, 3000 гаруй монгол ажилчид бүтээн босгосон энэ төмөр зам ашиглалтад орсноор:

  • Монгол улс төмөр замын 3 дахь гарцтай боллоо
  • Төмөр замын ачаа тээвэр 60 гаруй хувиар өсөх боломж бүрдлээ
  • Экспорт болон импортын хэмжээ 20 сая тн-оор нэмэгдэнэ
  • Замын-Үүд-Эрээн боомтын ачаалал буурна
  • Экспортын орлого 11 тэрбум ам долларт хүрнэ
  • Транзит тээвэр нэмэгдэнэ.

ГАН ЗАМ ГЯЛАЛЗАЖ, ГАЛТ ТЭРЭГ ХУРДАЛЖ БАЙХ БОЛТУГАЙ

ШИНЭ МЭДЭЭ