МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Соёлын салбарын цахим шилжилт эдийн засгийн өсөлтийг дэмжинэ
2022.11.25
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Соёлын салбарын цахим шилжилт эдийн засгийн өсөлтийг дэмжинэ

Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, байгууллага хоорондын мэдээллийн интеграцийг сайжруулах зорилгоор төрийн бүх байгууллагатай уулзалтыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Соёлын яамны холбогдох удирдлагуудтай уулзаж, тус салбарын цахим шилжилт, цаашид хэрэгжүүлэх ажил, тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа.

Олон нийтийг соён гэгээрүүлэх, үндэсний бахархал, өв соёлыг дэлхийд түгээх, аялал жуулчлалын болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилтыг хэрэгжүүлэхэд соёлын салбарт мэдээллийн технологийн шилдэг шийдэл, инновацыг нэвтрүүлэх нь чухал гэдгийг уулзалтын үеэр онцолж хэллээ.

Мөн төрийн байгууллагууд тус тусдаа шинээр систем нэвтрүүлэхэд цаг алдалгүй нэгэнт хэрэглээнд нэвтэрч, туршигдсан сайн системүүдийг дундаа ашиглах талаар уулзалтууд дээр яригдаж байна. Соёлын яамны хувьд энэ аргыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Удахгүй ашиглалтад орох салбарын ААН, уран бүтээлчдийн нэгдсэн платформ болох “Digital Hub”, соёлын өв, номын сан, урын сан, уран бүтээлийн цахим санг нэгтгэх “Glam” зэрэг системүүдийг ойрын хугацаанд нэвтрүүлэх талаар танилцлаа.

Тус байгууллагын хувьд орон нутгийн соёлын төв, номын сан гэх мэт харьяа 452 байгууллагатай бөгөөд газарзүйн байршил, хүний нөөц, төсөв мөнгөний асуудлаас шалтгаалан харьяа байгууллагуудтайгаа цахимаар мэдээлэл солилцоход дэд бүтцийн асуудал хүндрэлтэй байгаа талаар хэллээ. Цаашид байнгын хорооноос тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад,

  • С.Оюунбилэг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • Ж.Отгонбат Соёлын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга
  • С.Батцэцэг Соёлын яамны Хууль эрх зүйн хэлтсийн дарга
  • Г.Батхуяг Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэл инновацийн хэлтсийн дарга
  • Б.Ганцэцэг Соёлын яамны Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга

ШИНЭ МЭДЭЭ