Багийн эмч нарын зөвлөгөөн зохион байгуулж, унаа гардуулав
2022.11.23
Орон нутгийн хөгжил

Багийн эмч нарын зөвлөгөөн зохион байгуулж, унаа гардуулав

Бахдам үйлсийн эзэн болсон Ховд аймгийн багийн бүх эмч нараа хамруулан “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД БАГИЙН ЭМЧИЙН ОРОЛЦОО” зөвлөгөөнийг холбогдох байгууллагуудын хамтаар зохион байгуулж байна.

Өнгөрсөн 3 дугаар сард бүх сумын Эрүүл мэндийн төвийн дарга нартай уулзах үеэр Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төв болон сумдын эмнэлэгт 93 компюьтер, тоног төхөөрөмжийг гардуулж өгсөн.

Энэ үеэр багийн эмч нарын зөвлөгөөнийг зохион байгуулж, иргэддээ өөрийн биеэр хүрч очин халуун цэг дээр ажилладаг эмч нараа унаажуулах асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлсэн билээ. Энэ дагуу эхний ээлжинд Алтай, Булган, Үенч сумын багуудын эмч нартаа мотоцикл хүлээлгэн өгч байна.

Өнөөдрийн уулзалт зөвлөгөөн харилцан мэдлэг туршлагаа солилцох, тулгамдсан асуудлаа хамтдаа тодорхойлж нэгдсэн шийдэлд хүрэхэд ач тусаа өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.

Хүн ардаа энэрэн эмчилж, ачлан анагаах бахдам үйлсийн эзэн Багийн эмч нартаа амжилт хүсье

ШИНЭ МЭДЭЭ