99353511
baterdene.b@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2024
2023
2022
2021
2020
2019
Эхлэл
УИХ дахь ажил
ШӨХТГ
Орхон аймаг
#ББ
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2022.11.17
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Баруун аймгуудын сум дундын ойн ангиудад өндөр хүчин чадалтай трактор гардуулав
Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банкаар (KfW) дамжуулан Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй "Биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслөөс улсын тусгай хамгаалалттай газруудын менежментийн чадавхыг бэхжүүлэх, байгалийн нөөц баялгийн тогтвортой ашиглалтыг сайжруулах, орчны бүсийн иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Эдгээр арга хэмжээний хүрээнд төсөл хэрэгжиж буй Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймгийн 7 сум дундын ойн ангид 90 морины хүчин чадал бүхий Lovol 904 загварын дунд оврын трактор, хөрс боловсруулах анжис, модны нүх ухагч өрөм, борной, далан гаргагч зэрэг 4 төрлийн дагалдах тоног төхөөрөмж бүхии нийт 970 гаруй сая төгрөгийн техник хэрэгслийг хүлээлгэн өглөө.
Эдгээр техник, тоног, төхөөрөмжийн ашиглалт, угсралт, засвар үйлчилгээ, тээвэрлэлтийн талаар болон ашиглалтын бүхий л үе шатуудад мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг тухайн техник тоног төхөөрөмжийг нийлүүлэгч “Мөнх ногоон тал” ХХК-аас холбогдох ойн ангийн дарга, инженер, жолооч нарыг оролцуулан зохион байгуулав.
Ийнхүү сум дундын ойн ангиуд орчин үеийн өндөр хүчин чадал бүхий дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг ашигласнаар мод тарьж, ургуулах ажил механикжиж, ажлын бүтээмж эрс нэмэгдэж богино хугацаанд тарьц, суулгацын нөөцийг бий болгох боломж бүрдэж ойн менежментэд ахиц дэвшил гарч улмаар
“Тэрбум мод”
үндэсний хөдөлгөөнийг орон нутгийн түвшинд амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах бодит хөрөнгө оруулалт боллоо.
ШИНЭ
МЭДЭЭ
Б.БАТ-ЭРДЭНЭ: ТУСГАЙ САНГУУДААР СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ НЭН ШААРДЛАГАТАЙ
2024.12.17
Б.Бат-Эрдэнэ: 2025 оны төсөв дараах онцлогтой байна
2024.12.12
Б.Бат-Эрдэнэ: Татвар төлөгчдийн мөнгөөр төрийн дарга нар жаалаад байж болохгүй!
2024.12.10
Б.Бат-Эрдэнэ: Цөмийн аюулгүй байдлыг хангаж ажиллахад хүний нөөц байгаа юу?
2024.11.28
Б.Бат-Эрдэнэ: Хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн суурь зарчимтай нийцэж байгаа юу
2024.11.28
Б.Бат-Эрдэнэ: Өнөөдрийн нөхцөл байдалд тохирсон, ирээдүйд үүсэх нөхцөл байдалд тохируулсан хуулийг гаргах шаардлагатай!!
2024.11.28
ХЗБХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлаар хуралдаж хоригийг хүлээн авлаа
2024.11.22
Байгаль орчныг хамгаалах бүлгэм хог хаягдлын асуудлаар уулзалт зохион байгуулав
2024.11.15
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэг хуралдлаа
2024.11.08
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар
2024.11.06
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар
2024.11.06
Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
2024.11.04
УИХ дахь байгаль хамгаалах бүлгийн гишүүдийн уулзалт боллоо
2024.11.01
СУМДАД БОЛОВСОН ХҮЧИН, ХҮНИЙ НӨӨЦ ИХЭЭР ДУТАГДАЖ БАЙНА
2024.10.30
Б.Бат-Эрдэнэ: Төсвийн тодотголд 2028 онд хэрэгжүүлэхээр 48 төсөл оруулж ирсэн ч өнөөдөр алга!
2024.10.18
Б.Бат-Эрдэнэ: Ипотекийн зээл дээрэм болчихсоныг Монголбанк хүлээн зөвшөөрөөд яваад байж болохгүй!
2024.10.17
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Булган аймгийн Баяннуур суманд ажиллав
2024.10.14
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Булган аймгийн сумдад ажиллав
2024.10.10
Хангал-Хялганат-Сэлэнгэ-Тэшиг аялал жуулчлалын чиглэлд онцгойлон анхаарч хөгжүүлнэ
2024.10.09
БАГА ИЛЭНХИЙН БООМТЫГ НЭЭЖ, БОСОО ТЭНХЛЭГИЙН ЗАМ ТАВЬЖ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛНЭ
2024.10.09