МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянгол дүүргийн сургууль, цэцэрлэггүй хороодын асуудлыг шийдвэрлэнэ
2022.11.21
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Баянгол дүүргийн сургууль, цэцэрлэггүй хороодын асуудлыг шийдвэрлэнэ

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Баянгол дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэггүй хороодын асуудалд анхаарлаа хандуулан, шийдвэрлэхийн тулд ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд ирэх онд цэцэрлэг, бага сургуулийн түрээсийн байрыг нэмэлтээр авч бүх хүүхдүүдээ хамруулахаар ажиллаж байгаа юм. Тэр дундаа хүн ам олонтой томоохон хороодод эл ажлыг шуурхай хэрэгжүүлнэ.

Баянгол дүүргийн 24-р хороонд байрлах Алтай хотхон 12 мянга гаруй оршин суугчтай.
Тус хотхонд бага сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу. Тиймээс нэн тэргүүнд Алтай хотхоны 1, 2, 25 зэрэг хэдэн хороодод бага сургууль, цэцэрлэгийн түрээсийн байрны асуудлыг шийдвэрлэн ажиллах юм.

Энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-очирын хамтаар СӨБ-ын байгууллагын эрхлэгч нарыг хүлээн авч уулзан Боловсролын ерөнхий хуулийн багц шинэчлэл болон тулгамдаж байгаа асуудлаар санал солилцлоо.

ШИНЭ МЭДЭЭ