2022.11.18
Орон нутгийн хөгжил
“Үрсээ анхааръя, үргэлж анзааръя” аян эхэллээ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг ихээр гарч байгаатай холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд “Анзаар аянг” Баянзүрх дүүрэг зохион байгуулна.
Энэ хүрээнд иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, энэ төрлийн гэмт хэргийн хор аюулыг олон нийтэд таниулах ажлыг хийх юм.
Баянзүрх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, Засаг даргын тамгын газар, хэлтэс албаны дарга, хороон Засаг дарга дарга нартай хамтарсан уулзалт сургалтыг зохион байгууллаа.
Энэ төрлийн илэрсэн нэг гэмт хэргийн ард илрээгүй 10 хэрэг байдаг.
Мөн залуучууд, өсвөр үеийнхэн холбогдох болсон нь анхаарал татаж байдаг. Тиймээс Баянзүрх дүүрэг “Үрсээ анхааръя, үргэлж анзааръя” уриан дор урьдчилан сэргийлэх, мэдээлэл түгээх болон нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.
ШИНЭ МЭДЭЭ
"Шинэ өглөө" уулзалт боллоо
2022.12.02
Баяндөхөмийн амыг ойжуулах төсөл эхэллээ
2022.10.17
"Оюуны витаминжуулалт" арга хэмжээ боллоо
2022.09.22
Баянзүрх дүүрэгтэй танилцана уу
2022.09.19