2022.11.15
Орон нутгийн хөгжил
Баянзүрх дүүргийн удирдлагууд Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтэст ажиллалаа
Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс болон Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс шинэ байранд үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байгаа билээ.
Тиймээс Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, ИТХ-ын Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан, Засаг дарга Н.Баярмөнх, Засаг даргын зөвлөх Б.Галцог болон Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр нар зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.
Мөн иргэдэд үйлчилдэг анхан шатны албан хаагчид болох Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд болон Нийгмийн ажилтнуудтай уулзаж тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар санал бодлоо хуваалцлаа.
Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс үйл ажиллагаандаа зарим шинэчлэлүүдийг хийсэн талаар Хэлтсийн дарга Г.Атармаа танилцуулсан. Тухайлбал, пос машинтай болсноор иргэд төлбөртэй үйлчилгээ авахын тулд банканд дугаарлах цагийг нь хэмнэсэн давуу талтай байгаа аж.
Мөн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс тэтгэвэртээ гарсан ахмадыг угтагчаар ажиллуулснаар иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх, иргэдийн асуултад хариулах зэрэг давуу талтай байгаагаа хуваалцсан юм.
Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс болон Гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтсээс хамтран “Хүүхдийн өрөө”-г байгуулж ИТХ-ын Гэмт хэргийн салбар зөвлөлөөс санхүүжүүлэн тохижуулснаар
- Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх
- Хууль эрх зүйн зөвлөгөө өгөх
- Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээс цагдаа нар мэдүүлэг авах
- Байгууллагын ажилчид хүүхдүүдээ тоглуулах зэргээр ашиглагдаж байгаа нүдээ олсон ажил болжээ.
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн эрх зөрчигдсөн гэмт хэргийн 80 хувь Баянзүрх дүүрэгт үйлдэгддэг.
Эдгээрээс дийлэнх нь үл хайхрах болон үе тэнгийнхний ялгаварлан гадуурхалт байдаг. Тиймээс одоо байгаа Хүүхэд хамгааллын төв ачааллаа дийлэхгүйд хүрсэн. Дүүргийн хэмжээнд шинээр баригдаж буй Хүүхэд хамгааллын төвийн үйл ажиллагааг ирэх онд эхлүүлнэ, шаардлагатай санхүүжилтийг олон эх үүсвэрээс шийдвэрлэхээр ажиллаж байгааг Гэр бүл залуучуудын Хөгжлийн хэлтсийн дарга Ц.Үүрцайх онцолсон юм.
ШИНЭ МЭДЭЭ
"Шинэ өглөө" уулзалт боллоо
2022.12.02
Баяндөхөмийн амыг ойжуулах төсөл эхэллээ
2022.10.17
"Оюуны витаминжуулалт" арга хэмжээ боллоо
2022.09.22
Баянзүрх дүүрэгтэй танилцана уу
2022.09.19