МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянгол дүүргийн “Ахмадын урлагийн их наадам” боллоо
2022.11.14
Орон нутгийн хөгжил

Баянгол дүүргийн “Ахмадын урлагийн их наадам” боллоо

Ахмад үеийнхэн бол цаглашгүй их билиг ухаан, эрдэм мэдлэг, хөдөлмөр үйлсээрээ өнөөдрийн тусгаар Монгол Улсаа цогцлуулан хөгжүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээсэн бахархан дуурсагдах гавьяатай, үлгэрлэн дуурайх үнэт зүйлстэй эрхэм хүмүүс билээ.  

Тиймээс УИХ-ын гишүүн Х.Ганхуяг БГД-ээс сонгогдсон гишүүний хувьд дүүргийнхээ нийт ардын авьяастан, ахмадуудын дунд “Урлагийн их наадам”-ыг санаачлан зохион байгуулсан юм.

Уг наадамд авьяас билэг төгс 1000 орчим ахмад оролцсон байна.  Наадмаас шалгарсан шилдэг үзүүлбэрүүдээр "Гала концерт" бэлтгэн 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нийт ахмадууддаа толилуулахаар болжээ.

ШИНЭ МЭДЭЭ