Тээвэрчдэд тээг болж байсан асуудлыг шат дараатай шийдвэрлэж байна
2022.11.14
Зам, Тээвэр

Тээвэрчдэд тээг болж байсан асуудлыг шат дараатай шийдвэрлэж байна

Одоогоос хоёр сарын өмнө Тавантолгой-Цагаан хад-Гашуунсухайтад ажиллаж жолооч тээвэрчидтэйгээ уулзсан. Тэр үеэр яригдсан олон асуудлыг эхнээс нь шийдэж байна.

Нэгдүгээрт, Цагаан хаданд Тээвэрчдэд зориулсан эмнэлэг байгуулах газрын асуудлыг шийдвэрлэлээ.

Хоёдугаарт, Мэргэшсэн жолоочийн шалгалт өгөх гэж заавал УБ орж явдал чирэгдэл болдог байсан асуудлыг халж цахимаар авдаг болголоо.

Гуравдугаарт, Экспортын нүүрс Тээврийн хэрэгслийн оношилгоог газар дээр нь хийдэг болгож хэвшүүллээ.

Дөрөвдүгээрт, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулж, жолооч тээвэрчид, ТББ-ын төлөөллийг оролцуулж тулгамдсан асуудлаар хамтын шийдвэр гаргадаг боллоо.

Тавдугаарт, С.зөвшөөрөл тойрсон авлига хүнд суртлыг бүрмөсөн халж, уурхайнуудад квотоор олгодог тогтолцоонд бүрэн шилжиж, улиралд 6000 С зөвшөөрөл олгодог байсныг 7800 болгон нэмэгдүүлэхээр болж байна. Цаашид ч жолооч тээвэрчдийнхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж ажиллах болно.

ШИНЭ МЭДЭЭ