Иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг эн тэргүүнд хангах ёстой
2022.11.14
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг эн тэргүүнд хангах ёстой

Улаанбаатар хотноо ажиллаж амьдарч буй Ховд аймгийн Мянгад сумын уугуул иргэдийнхээ төлөөллийг хүлээн авч уулзлаа. /2022-11-11/

Тэд Мянгад сумынхаа 1000 иргэн гарын үсгээ зурсан хүсэлт өргөдлийг уламжилж байна. Халзан Бүрэгтэй уулын асуудал бол зүгээр нэг ашигт малтмал хайх олборлох асуудал биш иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй шууд холбоотой асуудал юм.

Тийм болохоор:

Нэгт, Иргэдийн мэдэх эрхийг хангах
Хоёрт, Хайгуулын үйл ажиллагаа хууль зөрчсөн эсэхийг эцэслэн тодруулах,
Гуравт, Тэр болтол нутгийн иргэд, олборлолтын компанийн хамгаалалтын албаныхны хооронд үүсээд байгаа үйл ойлголцлыг хурцатгахгүй байх шаардлагатай.

ШИНЭ МЭДЭЭ