2022.11.11
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Баянгол дүүрэгт 2023 онд 72,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ
Улсын их хурлын өнөөдрийн чуулганаар ирэх 2023 оны улсын нэгдсэн төсвийг хэлэлцэн баталлаа.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тэргүүтэй Баянгол дүүргээс сонгогдсон гишүүд шаардлагатай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын санхүүжилтийг улсын нэгдсэн төсөвт тусгууллаа. Ингэснээр Баянгол дүүрэгт 39 төсөл арга хэмжээнд нийт 72,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр болж байна.