МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.11.11
Эрүүл мэнд

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Эмийн үнийн өсөлтийг зохицуулахад ямар арга хэмжээ авах вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.11\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Эл асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

Тэтгэвэрийн хэмжээ нэмэгдсэн боловч хүнс, эмийн үнэ өссөн талаар иргэд, сонгогчид хэлж байна. Эмийн үнэ яагаад нэмэгдэж байна вэ? Үүнийг зохицуулах боломж юу байна. Зарим эмийг хөнгөлөлттэй авдаг байсан бол одоо авч чадахгүй байна гэж хороодын ахмад настны төлөөллүүд хэлсэн. 700 гаруй эм эмийн даатгалын хөнгөлөлттэй байсан бол 500 болсон байна. Ямар үндэслэлээр яагаад хасагдсан бэ?

Эмийн жорыг өрхийн эмнэлэг дээр бичиж байгаа. Зарим нь нэгдсэн эмнэлэгээс бичдэг гэсэн яриа байна. Эмийн жорыг өрхийн эмнэлэг дээр бичиж байгаа нь хэвээрээ юу? Эмийн чанар шалгах түр хороо эмийн чанарын асуудлаар ажилласан. Энэ ажлаар ямар нэгэн өөрчлөлт гарсан уу. Энэ талаар ямар шийдэлтэй байгаа вэ?

Өрхийн эмнэлэг дээр хянан шалгах ажиллагааг хэрхэн яаж хэрэгжүүлж байгаа вэ? Өрхийн эмнэлэг нь анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг. Тэгэхээр өрхийн эмнэлгүүдийг лабораторитой холбох ажил явж байгаа юу? Анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, шинжилгээ авах тогтолцоог бий болгох тал дээр ямар ажлууд хийж байна вэ?

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ