Талууд тойрч суугаад "Халзан бүргэдтэй" уулын асуудлаар хамтын шийдэлд хүрэх ёстой !
2022.11.07
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Талууд тойрч суугаад "Халзан бүргэдтэй" уулын асуудлаар хамтын шийдэлд хүрэх ёстой !

Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. 

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, 

"Энэхүү асуудал нь одоогоос 3 жилийн өмнө батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тусгайлан тодотгож өгсөн заалт. Сүүлийн үед манай Ховд аймгийн "Халзан Бүргэдтэй" ууланд хайгуул хийх нэрийдлээр оройд нь хүртэл зам зассан гэх асуудал нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Тийм болохоор аливаа байгалийн баялгийг ашиглахдаа тухайн нутгийн иргэдээс, тухайлбал Мянгад сумын иргэдээс саналыг нь авч шийдэх ёстой.

Учир нь сум багийн Иргэдийн хурал бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага. Иргэд өөрсдөө асуудлаа шийдэх индэр нь. Тэндээс гарсан санал, тэндээс гарсан шийдвэр, тэндээс гарсан дуу хоолойг аймаг орон нутаг, ашигт малтмалын асуудал хариуцсан агентлаг, салбарын яам сонсож байж нэгдсэн шийдэлд хүрэх ёстой.

Түүнээс биш нэг талаас төр нь иргэдээ сонсолгүй хүч түрэх, эсхүл хэсэг бүлэг нөхөд иргэдийн нэрийг барьж амин хувийн ашиг сонирхолд хөтлөгдөх аль аль нь буруу. Тийм болохоор талууд тойрч суугаад ХАЛЗАН БҮРГЭДТЭЙ уулын асуудлаар хамтын шийдэлд хүрэх ёстой

Иргэдийн мэдэх эрхийг нэн түрүүнд хангах ёстой.

ШИНЭ МЭДЭЭ