МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Барилгын талх цементийг баруун бүсэд үйлдвэрлэж эхэллээ
2022.11.07
Барилга, Хот байгуулалт

Барилгын талх цементийг баруун бүсэд үйлдвэрлэж эхэллээ

“Ховд эко цемент үйлдвэр"-ийн цемент үйлдвэрлэх хэсэг бүрэн ашиглалтад орлоо.

Тодруулбал, Баруун бүсийг хямд, чанартай цементээр бүрэн хангах “Ховд эко цемент үйлдвэр"- ийн Чулуунцар галлах хэсэг ашиглалтад орсон бол 10-р сарын 28-ны билэгт сайн өдөр "ЦЕМЕНТ ҮЙЛДВЭРЛЭХ ХЭСЭГ ашиглалтад оров. Цемент үйлдвэрлэн эхэлж баруун таван аймгийг Улаанбаатар хотын үнээр, чанартай цементээр бүрэн хангах боломж ийнхүү нээгдлээ. Тус үйлдвэр нь:

  • Хоногт 1200-1300 тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай
  • Үйлдвэрлэсэн цементээ задгай, 50кг, 1тн гэсэн 3 хэлбэрээр хэрэглэгчдэд хүрнэ.
  • Жилдээ 300 мянган тонн цемент үйлдвэрлэж баруун бүсийн хэрэгцээг хангана.
  • Барилга, орон сууц бүтээн байгуулалтын өртөг зардал буурна.
  • Шууд 320 гаруй, шууд бусаар 3000 хүний байнгын ажлын байр бий болно.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт,

"Анхны бүтээгдэхүүн дамжлагаар үйлдвэрийн “шинэхэн талх” шиг жирийж байгааг харах сайхан байна. Баруун бүсийнхэн цементээ хотынхтой адил үнээр авах, зам, барилга орон сууц, бүтээн байгуулалтын өртөг зардал буурах, барилгын материалын үйлдвэрлэл хөгжиж орон нутагт олон ажлын байр бий болж татварын орлого нэмэгдэх гээд эерэг нөлөө үнэхээр их дээ" хэмээв.

ШИНЭ МЭДЭЭ