МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Mount Thorley Warkworth нүүрсний уурхайд ажиллалаа
2022.11.04
Гадаад харилцаа

Mount Thorley Warkworth нүүрсний уурхайд ажиллалаа

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар болон албаны бусад хүмүүсийн төлөөлөл Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Hunter Valley-д үйл ажиллагаа явуулдаг Янкоал компанийн Mount Thorley Warkworth нүүрсний уурхайд ажиллалаа.

Тус мужийн хамгийн том ил уурхай бөгөөд хот суурин газрын дэргэд олборлогдож буйгаараа онцлог энэ уурхай 1982 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Дахин 16 жил ажиллах төлөвлөлттэй юм байна.Уурхайн үйл ажиллагаатай танилцах хүрээндээ хэд хэдэн зүйлийг голлон судалж, санал солилцож амжив.

Тухайлбал:

  • Уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулалт, холбогдох дүрэм журмуудын агуулга, хэрэгжүүлж буй байдал;
  • Байгаль орчны нөхөн сэргээлтийн талаар, тэр дундаа нөхөн сэргээлтийг олборлолтын явцтай зэрэгцүүлэн явуулж буй аргачлал;
  • Шинэ Өмнөд Уэльс мужийн нүүрсэнд оногдуулдаг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн оновчлолын асуудал;
  • Уурхайн үйл ажиллагааг дэмжих чиглэлд авч хэрэгжүүлдэг төрийн бодлогын талаар туршлага, мэдээлэл солилцов.

ШИНЭ МЭДЭЭ