МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Инновацилаг, дэвшилтэт технологийг МУ-ын геологийн салбарт нэвтрүүлнэ
2022.11.02
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Инновацилаг, дэвшилтэт технологийг МУ-ын геологийн салбарт нэвтрүүлнэ

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Г.Дамдинням болон албаны бусад хүмүүс Австрали улсын Сидней хотод зохион байгуулагдаж буй International Mining and Resources Conference IMARC-ийн албан ёсны НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА-нд оролцлоо.

Нээлтийн арга хэмжээний дараа Австралийн Күийнсланд мужийн Парламентын гишүүн, Эрдэс баялгийн сайд Скотт Стюарттай уулзаж дараах чиглэлээр ярилцлаа.

  •  МУ-ын ашигт малтмалын хайгуулын салбарын аж ахуйн нэгжүүдийг тус мужийн холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаанд нь холбож өгөх;
  •  Күийнсланд мужийн геологийн суурь судалгааны чиглэлийн инновацилаг, дэвшилтэт технологийг МУ-ын геологийн салбарт нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах;
  • -Зарим ашигт малтмалд ногдуулж буй рояалтыг хэрхэн оновчлох тухай дэлгэрэнгүй ярилцав.

ШИНЭ МЭДЭЭ