2022.11.03
Эдийн засаг, Худалдаа
Т.Аубакир: Алслагдсан орон нутгийн иргэдэд агаарын тээврийн хөнгөлөлтийг үзүүлэх шаардлагатай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.03\ нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
Алслагдсан аймгуудад хүндрэл учруулаад байгаа асуудал нь агаарын тээвэр. Үндсэндээ автобус болон хувийн машинаар зорчиход 26-30 цаг зарцуулдаг.
Завхан аймгаас цааш Увс, Ховд, Баян-Өлгий гээд алслагдсан аймгуудад амьдарч буй иргэдэд маш их хүндрэл тулгардаг. Онгоцны тийз үнэтэй байна. Бид энэ асуудлыг маш олон удаа ярьсан. Баян-өлгий, Ховд руу нисэхэд үндсэндээ Сөүл ороод ирэхээс үнэтэй байна. Хоёр талдаа яваад ирэхэд хоёр сая орчим төгрөг болдог. Зөрүүг агаарын навигацын мөнгөнөөс, улсын төсвөөс гаргачих бололцоо байгаад байна.
Нэг талдаа алслагдсан иргэдийн ахуй амьдрал нэмэр болж байгаа, нөгөө талдаа нисэхийн компаниудаа хөл дээр нь босгох боломжтой чухал заалт. ЗГ хотоос хөдөө рүү шилжих хөдөлгөөнийг дэмжиж байгаа.
Байнгын хорооны дэмжээгүй саналыг УИХ-ын гишүүд маань дэмжээд өгөхийг хүсэж байна. Холын аймгуудад аж төрдөг иргэдэд маш чухал асуудал шүү дээ. УБ хот ороод ирэхэд 2 сая төгрөг зарцуулна гэж юу гэсэн үг вэ?
ШИНЭ МЭДЭЭ
Төсөвт тавьсан хоригийг хэлэлцлээ
2024.11.22
МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА
2024.11.09
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллав
2024.10.08
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллав
2024.10.07
Үндэсний цөөнхийн ТОД төлөөлөл
2024.09.03