МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дарханы зам хустайн давааны хэсгийн хучилт дууслаа
2022.10.27
Зам, Тээвэр

Дарханы зам хустайн давааны хэсгийн хучилт дууслаа

Одоогоос яг 50 хоногийн өмнө Дарханы замын ажилтай анх биечлэн танилцаж, газар дээр нь тодорхой үүрэг чиглэл өгсөн. Тэр үед цемент тасалдалтай, битум дутагдалтай, санхүүжилт удаашралтай байсан.

Ажлаа шуурхай зөв зохион байгуулж, тулгамдсан асуудал бүрийг цаг алдалгүй шийдвэрлэж, Л.Халтар сайдыг газар дээр нь томилон ажиллуулсны хүчинд ажил эрчимтэй явж байна.

Одоогийн байдлаар 2-р багцаас үлдсэн 2 км, 4-р багц дээр Баруунхараагийн гармын орчим 1 км газар, нийт 3 орчим км-т хучилтын ажлаа хийгээд дуусчихвал амласан ёсоор энэ сардаа багтаад нэг урсгал хоёр эгнээ замын хөдөлгөөн нээгдэх юм.

ШИНЭ МЭДЭЭ