МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.21
Эдийн засаг, Худалдаа

Г.Дамдинням: Монгол Улсын нүүрсний экспортын орлогыг юунд зарцуулдаг талаар мэдээлэл өгнө үү?

УИХ-ын чуулганы /2022,10,21/-ны өдрийн хуралдаанаар Макро эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр баримтлах бодлого, экспортын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

 УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

Манай улс хэдэн тонн нүүрс хилээр гарган зарж байна вэ. 150 мянган тонн нүүрс зарж байгаа юм байна. Үүнийг зах зээлийн үнээр авч үзвэл өдөрт дунджаар 15-20 сая ам.долларын борлуулалт хийж байна. Энэ мөнгө хааччихаж байна вэ?

Ингээд асуухаар оптик гэрээгээр урьдчилаад зарчихсан гэх. Зарим тоо баримтыг харахаар төрийн өмчийн “Эрдэнэс тавантолгой” нь ирээдүйн 5-7 жилийн нүүрсийг аль хэдийн зараад дуусчихсан гэж ойлгов.

Манай нүүрсний борлуулалтын орлого хааччихаад байна вэ? Компанийн орлого болон авлагын хэмжээ ямар байгаа вэ.

Ер нь төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжээс орлого орж ирэх юм уу. Бидэнд ер нь хичнээн сая ам.доллар орж ирэх юм. Үүнийг тодорхой болгож байж, ханш тогтвортой болно биз дээ. Үүнд хариулт өгнө үү?

Түүний асуултад, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.  

ШИНЭ МЭДЭЭ