2022.10.18
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Б.Дэлгэрсайхан: Хамгийн их мөнгө эргэлддэг ашигт малтмалын салбараас , хэрхэн орлого олохыг судлах хэрэгтэй
УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны /2022,10,18/-ны өдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
Хайгуулын болон ашиглалтын лицензийг өргөдлөөр олгодог баймааар байна. Үүнээс болж ойрын хэдэн жилд нэг ч лиценз олгогдоогүй. 2004-2012 оны хооронд Монгол улсын эдийн засаг 17%-ийн өсөлт үзүүлж байсан. Үүний ашиг нь хайгуулын лицензийг өргөдлөөр чөлөөтэй олгож байсантай холбоотой.
Ирээдүйд олох ашгийг нь тооцож татвар авна гэдгээс болоод лиценз шилждэггүй гацчихсан. Үүнтэй холбоотой гадна, дотны хөрөнгө оруулалт орж ирэх нь зогссон. Тиймээс хайгуулын лиценз, ашиглалтын лицензийг чөлөөтэй шилжүүлдэг болгохоор хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үүнд анхаараач ээ. Энэ бол хамгийн их мөнгө эргэлддэг салбар шүү.
Лицензийг өргөдлөөр чөлөөтэй олгож, шилждэг өмнөх байдалд оруулбал гадны хөрөнгө оруулалт нэмэгдэж энэ салбараас орж ирэх мөнгө нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм. Үүнийг төсөвтэй уялдуулж яаж мөнгө олох вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Хайгуулын болон ашиглалтын лицензийг барьцаалж гадаад, дотоодын банк санхүүжилт босгож байна. Ашигт малтмалын хуульд үүнийг онцгойлон анхаарахгүй бол лиценз барьцаалаад гадныхан мөнгөө оруулж ирэхгүй, өөр зүйлийн төлбөрийн хэрэгсэл болгож ашиглаж байгаа.
Түүний асуултад Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хариуллаа.