2022.10.14
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Дэлгэрсайхан: МСҮТ болон коллежийг орон нутгийн онцлогтой уялдуулж байгуулах нь зүйтэй

УИХ-ын ээлжит чуулганы /2022.10.14/-ны өдрийн хуралдаанаар Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: 

Бид олон хууль гаргаж байна. Яагаад 200 мянган төгрөг өгч байгаа асуудалдаа хяналт тавиагүй вэ. ХНХЯ-аас БШУЯ-руу шилжсэн. МСҮТ коллеж хоёр ямар ялгаатай вэ. Манай Дорноговь аймагт МСҮТ байж байгаад коллеж болсон. Салбарын сайд нар нь очоогүй. Хүүхдүүд нь суралцаж байгаа зүйлгүй тогооч, үсчин хоёр л байна, хяналт хэрэгтэй байна. Гоё юм яриад байдаг, Дорноговьд олон үйлдвэр баригдаад байдаг, боловсон хүчин алга.

Өмнөговь, Ханги-Мандалын төмөр зам байгуулагдаж байгаатай холбогдуулан хувиараа 70 гаруй боловсон хүчин бэлдсэн. МСҮТ коллежоо орон нутгийн үйлдвэрийн түшиглэж боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй. Орон нутгийн энэ асуудлыг цэгцлээрэй. Ажил, мэргэжил хоёрыг хослуулна гэвэл энэ асуудалд анхаарах ёстой. Хүүхдүүд 200 мянган төгрөгийн төлөө сурч байгаа, үгүй нь мэдэгдэхгүй энэ асуудлыг засаж залруулах шаардлага байна. Баяжуулах үйлдвэр, төмөр замыг түшиглэж сургууль коллеж байгуулах хэрэгтэй.

Түүний асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Орон нутагт чиглэл бүрт нь тохирсон МСҮТ-ийг байгуулах хэрэгтэй

ШИНЭ МЭДЭЭ