МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.13
Эдийн засаг, Худалдаа

Б.Баярсайхан: Хүүхэд хамгааллын төсвийг яагаад хассан бэ, нэмэх боломж байгаа юу

УИХ-ын чуулганы /2022.10.13/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Өнөөдөр манай улс ходоод, элэгний хорт хавраар дэлхийд тэргүүлж байна. Арван хүн тутмын найман хүнийг цаг бусаар халдварт бус өвчин, осол эндэгдлээр амь насаа алдахаас хамгаалж чадна гэж үздэг. Үүний хүрээнд МУ-ын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Монголын нийт ард иргэдээ эрүүл мэндийн боловсрол олгож, зохистой хоол, хөдөлгөөнөөр хорт хавдар болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэж, тодорхой төсөвтэй явж байсан. Өнгөрсөн хаврын чуулганаар гүйцэтгэлийн төсөв баталж байхад ЭМЯ 100 хувь гэж орж ирсэн. Энэ жил энэ ажил хийх үү, манай Завхан аймагт энэ чиглэлийн ажил хийгдээгүй, энэ удаа төсөвт сууж чадсан уу. Хүүхэд хөгжил, хамгааллын төсөв 8 тэрбумаас яагаад 5,2 тэрбум болж буусан бэ.

Хүүхдийн хүчирхийлэл өсөж байна. НҮБ-аас манай улсыг энэ тал дээр хангалтгүй гэж үзсэн. Мөн сургууль, цэцэрлэгийн модон жорлонг халах ажил 30 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа гэсэн, уг нь 100 хувь гүйцэтгэлтэй болох ажил. Энэ төсөвт та бүхэн гар хүрэхгүй, үргэлжлүүлнэ биз дээ. Баруун аймгуудад өвөлжилт, хүндрэх нөхцөлтэй байна. Отроор өөр аймгуудад байгаа малчид руу чиглэсэн ажил хийгдэх үү. Хөдөө орон нутгийн соёлын салбарт үргэлжлүүлэн төсөв суулгагдах уу? Ирэх жил Завхан аймгийн 100 жил тохионо. Л.Ванганы нэрэмжит театр ашиглалтад орох ёстой байгаа. Энэ ажил бүрэн гүйцэтгэлтэй дуусах уу.

Түүний асуултад салбар яам хариуцсан ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ