2022.10.07
Эдийн засаг, Худалдаа
Т.Аубакир: ТӨК-ын засаглал сайжруулах тал дээр хэрхэн анхаарах вэ
УИХ-ын чуулганы /2022.10.07-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Т.Аубакир: ТӨК-ын засаглал сайжруулах тал дээр хэрхэн анхаарах вэ
Том бодлого, хөтөлбөр ярьж байгаа учраас, 2023 оны төсвийг дэмжиж байна. Гэхдээ тойргийнхоо асуудлыг илүү их мэдэж байна. Хоёр сар гаруй хугацаанд орон нутагтаа ажилласан. Барилгын компаниудын хувьд саналаа хэлсэн. Баталгаажаагүй байхад төсөв батлагддаг. Зарим объектуудын зураг, төсөл гарснаас хойш нэгээс хоёр жил өнгөрсний дараа төсөв батлагддаг. Ажил гүйцэтгэгчээр шалгарсны дараа дахин зураг төсөл гаргах, төсвийн тодотголд оруулах гэх зэрэг бодит бэрхшээл үүсдэг. Хийгдсэн ажлын баталгаажих ажил удаан явагддаг, хүнд суртал их, санхүүжилт хугацаандаа орж ирдэггүй. Нэг удаагийн зохиогчийн хяналт хийлгүүлэхэд 15-20 хоног зарцуулдаг.
Шат шатандаа тодорхой цаг хугацаа ордог. Гэтэл барилгын улирал маш бага байдаг. Иймд хяналтын шалгалтаа багасгах хэрэгтэй гэсэн санал гаргасан. Б.Жавхлан сайдын саналыг дэмжиж байгаа гэхдээ аж ахуйн тал дээр хиймээр, зохицуулмаар ажил харагдаж байна. ТӨК-ын засаглал сайжруулах тал дээр яаж анхаарах вэ. "Хөтөл"-ийн цементийн үйлдвэр дээр энтертайнмент хүн томилсон, гэтэл үйлдвэрийг инженер хүн хийдэг. Энэ мэт маш хурдан засах ажил харагдаад байна. Хэрхэн шийдвэрлэх вэ.
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Төсөвт тавьсан хоригийг хэлэлцлээ
2024.11.22
МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА
2024.11.09
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллав
2024.10.08
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллав
2024.10.07
Үндэсний цөөнхийн ТОД төлөөлөл
2024.09.03