“Нутгийн намар” өдөрлөг боллоо
2022.09.19
Орон нутгийн хөгжил

“Нутгийн намар” өдөрлөг боллоо

Энэ өдөрлөгийг иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн иж бүрэн үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, өвөл, хаврыг өнтэй давах бэлтгэл хангахад анхаарах зорилготой уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

“Нутгийн намар” өдөрлөг  Булган, Үенч, Алтай, Мөст суманд боллоо. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ажлын алба болон бусад дэмжигч байгууллагууд хамтран дараах үйлчилгээнүүдийг олон нийтэд үзүүлсэн юм.

Эрүүл мэндийн үзлэг:

  •  Дотрын их эмч
  •  ЭХО оношилгоо
  •  Мэдрэлийн их эмч
  •  Эмэгтэйчүүдийн их эмч
  •  Хүүхдийн их эмч
  •  Нүдний их эмч
  •  Шүдний их эмч
  •  Чих хамар хоолойн их эмч
  •  Рентген оношилгоо
  •  Шинжилгээ
  •  Цусан дахь сахар тодорхойлох

 “Нэг цэгийн үйлчилгээ”:

  1.  Аймгийн ЗДТГ
  2.  Хөдөлмөр халамж үйлчилгээний газар
  3.  Хүнс хөдөө аж ахуйн газар
  4.  Мал эмнэлгийн газар
  5.  Цагдаагийн газар
  6.  Онцгой байдлын газар
  7.  Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар
  8.  Улсын бүртгэлийн хэлтэс
  9.  Нийгмийн даатгалын хэлтэс
  10.  “Шинэ Ховд” корпораци зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд ажиллалаа.
Мөн өдөрлөгийн төгсгөлд азтан болон урлагийн тоглолт, хөгжөөнт тэмцээнүүдтэй иргэдийн уулзалт, үдшийн цэнгүүнийг зохион байгуулав.

ШИНЭ МЭДЭЭ