МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.08.30

Б.Энх-Амгалан: Хүн ам зүйн бодлого боловсруулах шаардлага тулгарч байгааг анхаарах нь зүйтэй

Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы  (2022.08.29) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай  танилцуулгыг сонслоо.

Хэлэлцсэн асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Эдийн засгийн нөхцөл байдлыг түргэн сайжруулах, хүн амынхаа амьжиргааг дээшлүүлэх олон ажлууд хүлээж байна. Эрчим хүчний сайдад хэлэхэд Эгийн голын усан цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, 3, 4-дүгээр цахилгаан станцын өргөтгөл, Таван толгой дулааны цахилгаан станц, Багануурын дулааны цахилгаан станцын өргөтгөлүүдийг яаралтай хийх шаардлагатай. Үүнийг шийдэхэд та анхаараарай.

Хөдөлмөрийн сайдад туршлагатай хүн очиж байна. Хүн ам зүйн бодлогын хувьд бодох хэрэгтэй. Хүйсийн харьцаа алдагдаж байна. Цаашдаа гадаадад ажиллах хүчин гаргадаг асуудлаа эргэж харахгүй бол механик нүүдэл их боллоо. Гадаадын бэр болдог асуудал их байна. Үүн дээр анхаарч ажиллаарай.

ШИНЭ МЭДЭЭ