МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.08.30

Г.Дамдинням: Дарханы замыг яаралтай ашиглалтанд оруулахад анхаарч ажиллахыг шинэ Засгийн газраас хүсч байна

Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы  (2022.08.29) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай  танилцуулгыг сонслоо.

Хэлэлцсэн асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

Бид олон түмнээс сонгогдоод орж ирсэн, олон түмний амьдралтай туйлын холбоотой. Дарханы зам дээр ард, иргэд зовж зүдэрч, шаналж 5 дахь жилийнхээ нүүрийг үзэх нь ээ. Тиймээс энэ асуудлыг хурдан шийдэж, замын ажлыг дуусгамаар байна. Санхүүжилтэд бэрхшээл тулгарсан. Олон улсын гэрээ хэлэлцээрээр хэлэлцсэн төсөвт өртөг нь хүрэхгүй талруу орсон. Одоо байгаа байдлаар 2024 он гэхэд амжиж дуусгахааргүй байгаа. Тэгэхээр энэ дээр эрс өөрчлөлтийн менежмент гаргаарай гэж С.Бямбацогт сайдад захья.

Х.Болорчулуун сайд аа, Дарханы арьс, ширний үйлдвэрийн төслийг явуулах чиглэлд анхаарч ажиллаарай. Үүн дээр танаас нэхэж ажиллана шүү. 

ШИНЭ МЭДЭЭ