2022.08.30

Б.Саранчимэг: Шинэ сэргэлтийн бодлогыг урагшлуулж, бодит ажил болгож ажиллах хэрэгтэй

Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы  (2022.08.29) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай  танилцуулгыг сонслоо.

Хэлэлцсэн асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

Шинээр томилогдож буй Засгийн газарт Монгол улсын эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх, иргэдийнхээ аж амьдралыг сайжруулах зэрэг нийгмийн шийдэх ёстой ажлууд хүлээж байна. Тиймээс цаг алдалгүй Ерөнхий сайдын дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогыг эрчимжүүлж, эдийн засгаа сэргээх, хувийн хэвшлүүдээ дэмжих, хил гаалийн асуудлыг яаралтай шийдвэрлэх, ачаа тээврийг хэвийн болгох, үнийн өсөлтийг саармагжуулах, ялангуяа хотын түгжрэлийг бууруулах асуудлыг шийдэж хурдан шуурхай, хүнд сурталгүй, үр дүнтэй ажиллах шаардлагатай.

ШИНЭ МЭДЭЭ