Б.Саранчимэг: Мэдээллийн технологийн салбарыг эрчимтэй хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно
2022.08.17
Гадаад харилцаа

Б.Саранчимэг: Мэдээллийн технологийн салбарыг эрчимтэй хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно

Энэтхэг улсын тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 75 жилийн ой болон Монгол улстай дипломат харилцаа тогтоосны 67 жилийн ой тохиож байна.

Монгол Улс нь Бүгд Найрамдах Энэтхэг Улстай 1955 онд дипломат харилцаа тогтоосон цагаас хоёр орны найрсаг харилцаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаа эрчимтэй хөгжсөн. 2011 оноос хоёр улсын харилцаа эрс шинэ түвшинд хүрч БНЭУ-ын хөнгөлттэй зээл, тусламж дэмжлэгтэйгээр Монгол улсад олон томоохон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаа билээ.

Энэтхэг улс нь дэлхий дахинд өнөөгийн мэдээлэл технологийн салбарт тэргүүлж байгаа хиймэл оюун ухаан, финтек, робот инженерчлэл-програмчлалын чиглэлээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг боловсон хүчин бэлтгэх, сургах, мөн мэдээллийн аюулгүй байдал чиглэлээр Монголын мэдээлэл, технологийн салбарын болон банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, зөвлөгөө өгч, Монгол улсын цахим хөгжил, цахим аюулгүй байдалд оюуны хөрөнгө оруулалт хийж, дэмжин ажиллаж байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Монгол-Энэтхэгийн Парламентын бүлгийн даргын хувьд хоёр орны найрсаг харилцаа, ард түмний гэрэлт ирээдүйн төлөө эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа мэдээллийн технологийн салбарыг эрчимтэй хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно" гэдгийг онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ