Баянгол дүүрэгт 159 тонн хог хаягдал, шарилж цэвэрлэжээ
2022.08.15
Орон нутгийн хөгжил

Баянгол дүүрэгт 159 тонн хог хаягдал, шарилж цэвэрлэжээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2022 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах тухай” А/08 дугаартай тушаалын дагуу нийслэлийн 9 дүүрэгт шарилж устгалын ажил зохион байгуулж байгаа билээ.

Тус ажлын хүрээнд “Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулах шарилж устгах ажлын удирдамж”-ийг батлан, дүүргүүдэд хүргүүлж, хөл газрын ургамлыг тайрах, таналт хийх ажлыг зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн юм. 

Үүргийн дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн 784,454 ам метр талбайгаас 159 тонн хог хаягдал, шарилжийг цэвэрлэжээ.

Их цэвэрлэгээнд 2491 аж ахуйн нэгж, байгууллага, 200 гаруй СӨХ, 5600 гаруй иргэн оролцсон байна.

ШИНЭ МЭДЭЭ