Өв соёлоо уламжлагч шилдэг сумаар “Алтай сум” шалгарлаа
2022.07.27
Орон нутгийн хөгжил

Өв соёлоо уламжлагч шилдэг сумаар “Алтай сум” шалгарлаа

Захчин угсаатны түүх, ардын урлаг, уламжлалт өв соёлыг дэмжих, сэргээн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, соёлын биет болон биет бус өв, зан үйл, ёс заншил, эд хэрэглэлийг өвлөн уламжлагчдыг алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэн сурталчлах зорилгоор санаачлан зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорсон байна.

Энэ уралдаанд "Алтай" сумынхан түрүүлж "TOYOTA ESTIMA" маркийн автомашины эзэн боллоо.

Уралдааныг УИХ-ын гишүүн С.Бямбацогтын өвөг эцэг, партизан Тогтохын Найдангийн ураг удам, үр сад болсон ахан дүүс 100.000.000 төгрөгөөр ивээн тэтгэж, дэмжин урамшуулсан юм.

Хоёрдугаар байрт Үенч сумынхан шалгарч 20.000.000 төгрөг, Манхан сум 3-р байр эзэлж 15.000.000, тусгай байрт Мөст, Зэрэг сумынхан  шалгарч тус бүр 7.500.000 төгрөгөөр шагнуулжээ.

"Тонжоо" наадмын үеэр:

  • Бэр гуйх ёс
  • Гэр бүрэх ёс
  • Захчин хурим, найр
  • Хүүхдийн сэвлэг үргээх ёслол
  • Унага тамгалах зэрэг захчин угсаатны биет, биет бус соёлын хүрээнд уламжлалт найрын зан үйлийг хийж мартагдсан зан үйл, ёс заншлыг үйлдэл бүрт харуулж сэргээн таниулсан байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Сум бүрт баримтат кино бүтээлгэн өгч өв соёлоо түгээн дэлгэрүүлж, хадгалан хамгаална" гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ