МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.07.06
Хууль, эрх зүй

С.Бямбацогт: Хууль батлагдснаар онгоцны тийз, бензин, шатахууны үнэ буурах уу

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.06\ нэгдсэн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Монгол улс дотооддоо бензин, шатахуун үйлдвэрлэдэггүй, гаднаас 100% импортоор авдаг. Ард иргэдийг хамгийн их бухимдуулж байгаа зүйл бол шатахууны үнийн өсөлт. Энэ хуулийг батлачихвал хямд өрсөлдөхүйц бензин, шатахуунтай болно гэж байна. Их хурлын даргад мөн бензин, шатахууны үнийг тогтвортой болгох бололцоо бий гэж хэлсэн байна. Тэгэхээр яг ингэж чадах уу?

Өнөөдөр Улаанбаатараас-Ховд руу нисэх онгоцны билет хоёр талдаа 1 сая 500 мянга байгаа. Улаанбаатараас-Сөүл явах билет адилхан сая 500 мянга байгаа хоёр талдаа. Дотоодын нислэг ийм өндөр үнэтэй байгаа. Энэ хууль батлагдснаар онгоцны билетний үнэ, бензин, шатахууны үнэ хэдэн хувиар буурах вэ? Дээрээс нь дизель түлш, АИ-95, 92 бензиний үнэ тогтвортой байж чадах уу?

Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол гэсэн асуудал бий. “Роснефть” компани Монголын бензин, шатахууны 80-90 хувийг нийлүүлж байгаа. Эхлээд онгоцны бензинийг нийлүүлдэг байсан бол одоо онгоцнуудад сумладаг болох нь. Үүний дараа энэ хуулийг батлахгүй бол болохгүй гээд галт тэрэг, вагоны дизелийн түлшийг нийлүүлнэ. Дараа нь уул уурхайн салбарт түлш нийлүүлнэ. Иймэрхүү байдлаар стратегийн ач холбогдол бүхий салбартаа, бүтээгдэхүүнээ гадны хараат болгочихвол Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж харсан уу. Хараагүй юу? Энэ дээр хийсэн тооцоо, судалгаа бий юу?

Орос Украйны дайнтай холбоотой ОХУ-д үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнд АНУ, Европын холбоо, НҮБ дэлхий нийтээрээ хоригууд тавьж байгаа. Энэ хоригоос болоод Монгол улсын баруун аймгууд маань шатахууныхаа төлбөр, тооцоог хийж чадахгүй байгаа. Үүнээс болж бензин, шатахуун хомсдох гэж байна. Энийг хэзээ, хэрхэн яаж шийдвэрлэх гэж байна вэ?

Түүний асуултад УУХҮ-ийн сайд Г.Ёндон хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ